”Баримт бичгийн стандарт” аян боллоо

Хуучирсан мэдээ: 2012.05.24-нд нийтлэгдсэн

”Баримт бичгийн стандарт” аян боллоо

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Архивын газар хамтран нийслэлийн нутгийн захиргааны болон нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлагууд, Улаанбаатар хотын Захирагчийн харьяа газрууд, төсөвт болон аж ахуйн байгууллага, нийслэлийн өмчит үйлдвэрийн газруудын удирдлагын үйл ажиллагааны явцад үүсч хөтлөгдөж буй баримт бичгийн зохион бүрдүүлэлт болон стандартын хэрэгжилтэд мониторинг хийх замаар албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагааны явцад илэрч буй зөрчил дутагдлыг арилгуулан баримт бичгийн боловсруулалтад тавигдах шаардлагыг хангуулж, төрийн албан хаагчдын албан хэрэг хөтлөлтийн мэдлэг, чадварыг дээшлүүлэх зорилгоор 2012 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 05 дугаар сарын 01-ний өдөр хүртэл 1 сарын хугацаанд нийслэлийн хэмжээнд “Баримт бичгийн стандарт”-ын аян (цаашид аян гэх) зохион байгууллаа.

Аяны хүрээнд зохион байгууллагдсан төрийн албан хаагчдийн баримт бичгийн боловсруулалтын түвшинг тогтоох сорилын харьцуулсан дүн болон бусад мэдээлэлтэй ЭНД дарж танилцана уу.

Эх сурвалж: www.ulaanbaatar.mn
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж