Дархан-Уул аймгийн Газрын харилцааны барилга хот байгуулалтын газар долоо хоног бүрийн Баасан гаригт иргэдэд шинээр газар олгож эхэлсэн байна. 2012 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу 39 га газрыг ологохоор болж аймгийн иргэдийн хурлаас баталжээ. Аймгийн газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу Дархан сумын 5-р баг, Дархан-Сэлэнгийн зам дагуу байрлах Хөтөл хороололд энэ газрыг олгох бөгөөд нийт 562 айлд газар өгөхөөр төлөвлөсөн байна. Тус газрын цахилгааны эх үүсвэрийг шийдэхээр тендер зарлаад байгаа гэнэ. Дэд бүтэц хөгжөөгүй Хөтөл хороолол цахилгаантай болсноор бусад дагалдах үйлчилгээ аяндаа бүрдэнэ гэж албаныхан үзэж байна.
Э.САРАА