МАН-ын V Бага хуралдаан хаалттай үргэлжилж байна. Уг хуралдаан Тусгаар тогтнолын ордонд болж буй бөгөөд хамгаалалтын албаныхан сэтгүүлчдийг нэвтрүүлэхгүй үүднээс нь буцаасаар байна. Хамгаалалтынхны хэлж байгаагаар бол “Бага хурал хаалттай болж буй тул сэтгүүлчид болоод гадны хүмүүсийг нэвтрүүлж болохгүй” гэдэг үүргийг дээрээс өгсөн гэж буй юм.
Бага хурлаар 2012 оны УИХ-ын сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчдээ эцэслэн тодруулах учраас гишүүдийн дунд ширүүн уур амьсгалд болж мэднэ гэж тус намын удирдлагууд хаширласан уу, ямартай ч Тусгаар тогтнолын ордон руу энэ өдөр гадны хүмүүс нэвтрэхэд бэрх байх нь. Гэхдээ Бага хурлын үйл явцын талаар үдээс хойшдоо сэтгүүлчдэд мэдээлэл хийхээр төлөвлөжээ.
Г.ДАРЬ