Хэдийгээр түүний санхүүгийн асуудал хувь хүний нууц бөгөөд бүрэн тодорхойгүй хэдий ч спонсорын гэрээнээс жилд 8-10 сая фунт стерлинг олдог тухай Британийн “Dailymail” мэдээлжээ. “Брэнд Болт” гэгчийг 50 сая фунтээр үнэлсэн удаа ч бий.
Puma (спорт хувцас, хэрэглэл) – Усаин Болт жилийн 2,5 сая фунт стерлингээр үнэлэгдэх таван жилийн хугацаатай гэрээ байгуулжээ.
Gatorade (спорт ундаа) — Энэ гэрээнээс жилд 2-3 сая фунт стерлинг авдаг гэх мэдээлэл бий. Гэхдээ Gatorade ундаа ууж буй Болтын зураг бүрээс тэр бонус авдаг аж.
Hublot (бугуйн цаг) — Гэрээний мөнгөн дүн тодорхойгүй.
Visa (кредит карт) зөвхөн Европт – Visa-гийн бусад түншүүдийн адил жилийн орлого 500 мянгаас нэг саяын хооронд хэлбэлздэг гэх албан бус мэдээлэл байдаг.
Regupol Германд — тодорхойгүй.
Digicel (гар утас) Кариб болон Төв Америкт — 100 мянган фунт стерлинг.
SOUL (чихэвч) — 100 мянган фунт стерлинг.
Түүнчлэн Усаин Болт Ямайкийн аялал жуулчлалын газарт өөрийнх нь зургийг ямар нэг төлбөргүй ашиглах онцгой эрх олгожээ. Болтын гэр бүлийнхэн “Tracks and Records” гэх рестораны сүлжээнд хөрөнгө оруулснаас гадна Болт өөрөө “Sherwood Holdings and UB Management” компанийн захирал гэнэ. Тус компани түүний бүхий л асуудлыг хариуцан ажиллдаг байна. Мөн тэрбээр тун удахгүй онлайн тоглоом болон гар утасны программ гаргана гэдгээ зарлаад байгаа юм.