Жүдочид хойд хөршийг зорилоо

Хуучирсан мэдээ: 2012.05.24-нд нийтлэгдсэн

Жүдочид хойд хөршийг зорилоо

ОХУ-ын нийслэл Москва хотноо тавдугаар сарын 26, 27-нд болох чансаа өндөр “Их дуулга”-ын тэмцээнд зодоглох Монголын жүдочид өнөөдөр хойд хөршийг зорилоо. Түрүүлсэн бөхөд чансааны 300 оноо, мөнгө, хүрэл медальтнууд 180, 120 оноо олгох тус тэмцээнд манай улсаас 10 тамирчин оролцох ажээ.

Тэмцээний хуваарийн дагуу эхний өдөр буюу 26-нд эмэгтэйчүүдийн 48, 52, 57, 63 кг, эрэгтэйчүүдийн 60, 66, 73 кг-ын жингийн барилдаан болох бол сүүлийн өдөр үлдсэн жингийн аваргууд тодрох ажээ.

Москвагийн “Их дуулга”-д барилдах Монголын багийн бүрэлдэхүүн:

Эрэгтэй:

60 кг: Д.Төмөрхүлэг, Г.Болдбаатар
66 кг: С.Мияарагчаа
73 кг: С.Ням-Очир, Г.Одбаяр
81 кг: Г.Түвшинжаргал
-100 кг: Б.Тэмүүлэн

Эмэгтэй:

52 кг: М.Уранцэцэг
63 кг: Ц.Мөнхзаяа
-78 кг: П.Лхамдэгд

С.ЦЭЛМЭГ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж