С.Баярцогтыг Сэлэнгээс нэр дэвшүүллээ

Хуучирсан мэдээ: 2012.05.24-нд нийтлэгдсэн

С.Баярцогтыг Сэлэнгээс нэр дэвшүүллээ

Сэлэнгэ
аймгийн Ардчилсан намын хорооны хуралдаан өчигдөр болж, 2012 оны УИХ-ын
сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчдийг тодруулсан байна. Хуралдаанд
оролцсон нийт гишүүдийн 100 хувийн дэмжлэгээр УИХ-ын гишүүн С.Баярцогт,
аймгийн Ардчилсан намын хорооны дарга Д.Цогт-Очир нарыг Сэлэнгэ аймгаас
УИХ-д нэр дэвшүүлэхээр болж шийдвэрлэжээ.

Нэр дэвшигчдийн тухайд тодруулахад, УИХ-ын гишүүн С.Баярцогт нь УИХ-д
гурван удаа сонгогдсон, энэ жил дөрөв дэх удаагаа нэр дэвшиж байна.

Тэрбээр энэ хугацаанд Байгаль орчны сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх
газрын дарга, Сангийн сайдаар тус тус ажиллаж байсан. Харин
Д.Цогт-Очирын хувьд Сэлэнгэ аймгийн Шүдэнзний үйлдвэрийн даргаар ажиллаж
байсан. 1996 онд УИХ-ын гишүүнээр сонгогдож, Байгаль орчины дэд сайдаар
ажиллаж байсан нэгэн ажээ.

Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж