ЖДҮ-ийн үзэсгэлэн яармаг болно

Хуучирсан мэдээ: 2012.05.24-нд нийтлэгдсэн

ЖДҮ-ийн үзэсгэлэн яармаг болно

“Жижиг дунд үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн, үйлчилгээ, технологи-2012”  олон улсын үзэсгэлэн яармаг ирэх сарын 7-11-ны хооронд “Мишээл-Экспо” төвд болох гэж байна. Энэхүү үзэсгэлэн яармаг МҮХАҮТ Монгол Улсын Засгийн газраас энэ жилийг өрхийн хөгжлийг дэмжих жил болгон зарласан хүрээнд болж байгаа юм.

Өрхийн хөгжлийг дэмжихийн тулд одоогийн байдлаар жижиг дунд бизнес эрхлэгчдийг НӨАТ-аас чөлөөлөх тухай хуулийн төслийг хэлэлцэж байгаа билээ. Харин энэ талаарх арга хэмжээ, үзэсгэлэн яармагийг төрийн болон төрийн бус байгууллагууд зохион байгуулсаар байна. Энэ удаагийн “Жижиг дунд үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн, үйлчилгээ, технологи-2012” 12 дахь удаагийн үзэсгэлэн яармагт өрхийн үйлдвэрлэл эрхэлдэг хувь хүмүүс, аж ахуй нэгжүүд, банк санхүүгийн болон олон улсын стандартад нийцсэн импортын барааг оруулж ирдэг компаниудыг өргөнөөр хамруулах талаар МҮХАҮТ-аас мэдээлж байна. Түүнчлэн БНХАУ, ОХУ, Тува улсын компаниуд оролцохоор болжээ. Үзэсгэлэнгийн оролцогсод энэ сарын 30-ныг хүртэл МҮХАҮТ-д бүртгэх юм байна. Зохион байгуулагчдын зүгээс үзэсгэлэнгийн гол зорилгыг үндэсний үйлдвэрлэлийг дэмжиж, импортын зах зээлд нэвтрүүлэх, бизнесийн байгууллагууд болон жижиг дунд бизнес эрхлэгчдийг холбох хэмээн онцолж байна.

У.БОЛОР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж