Дорнод аймагт нээлттэй хаалганы өдөр зохиогдлоо

Хуучирсан мэдээ: 2012.05.24-нд нийтлэгдсэн

Дорнод аймагт нээлттэй хаалганы өдөр зохиогдлоо

2012 оныг Өрхийн хөгжлийг дэмжих жил болгон зарласантай холбогдуулан Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын даргын 2012 оны 05 сарын 17-ны өдрийн албан тоотын дагуу Дорнод аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтэс, Нийгмийн даатгалын хэлтэстэй хамтран нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн салбарын нээлттэй хаалганы өдрийг зохион байгууллаа. Тус хэлтсийн үйл ажиллагаа, авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар сурталчлах, иргэдэд нэг цэгийн үйлчилгээ үзүүлж зөвлөлгөө өгөх, иргэдийн санал хүсэлтийг шийдвэрлэх ажлыг зохион байгуулав. “Нээлттэй хаалганы өдөр”-т хэлтсийн мэргэжилтнүүд чиглэлийн дагуу мэдээлэл бэлтгэж оролцсон бөгөөд хөдөлмөр эрхлэлтийг дэмжих арга хэмжээ үйлчилгээний талаар Н.Оюунчимэг, Хөдөлмөр эрхлэлтийн нийтлэг үйлчилгээний талаар Ц.Сансармөнх, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих талаар Т.Сүмбэр, хишиг хувийн асуудлаар Ж.Цэрэндулам, Нийгмийн халамжийн талаар Г.Ургамал, Л.Мөнгөнтуяа нар тус тус ажиллалаа.

Х.Уянга  ХХҮХ  /Дорнод/
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж