Испанийн шигшээ болон “Барселона” клубийн довтлогч Давид Вилья бэртлийн улмаас ирэх сард Украин, Польш улсад элсэх ЕАШТ-д оролцохооргүй боллоо. Вилья өнгөрсөн жилийн арванхоёрдугаар сард Клубүүдийн ДАШТ-ий үеэр Катарын “Аль-Садд”-ын эсрэг тоглолтод хөлөө хугалсан юм. Тэрбээр өнгөрсөн сард бэлтгэлд оролцож эхэлсэн ч шигшээ тоглолтод оролцох хэмжээнд бэлтгэгдээгүй учраас ЕАШТ-д зорих боломжгүй гэсэн дүгнэлт гарлаа. Өдгөө 30 настай тэрбээр “Ялагдашгүй Армада”-гийн бүх цаг үеийн мэргэн бууч бөгөөд шигшээ багтаа 82 тоглолтод 51 гоол оруулаад байгаа юм.
“ӨДРИЙН ШУУДАН” сонин