Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид саяхан зүүн бүсийн аймгууд болон Дархан-уул аймагт аялан тоглолтоо амжилттай хийгээд ирсэн юм. Тэд удахгүй тохиох эх үрсийн баярт зориулан дахин орон нутгийг зорих нь ээ. Энэ удаад тавдугаар сарын 29-31-ний хооронд Зүүнхараа, Баруунхараа, Хөтөл, Номгон, Хэрх, Түнхэл зэрэг сум суурингуудын иргэд хөдөлмөрчид, энхрий бяцхан үрс, элбэрэлт сайхан ээжүүддээ эх үрсийн баярыг тохиолдуулан Михиалковын “Бардам туулай”, Красногоровын “Би ч гэсэн жаргамаар байна” жүжгүүдээ толилуулах гэж байна. Тоглолтонд Гавьяат жүжигчин Ж.Оюундарь, У.Уранчимэг, Соёлын тэргүүний ажилтан, жүжигчин С.Болд-Эрдэнэ, Г.Амгаланбаатар, Ц.Баясгалан, Г.Отгонцэцэг, найруулагч, жүжигчи Э.Батхүү, залуу жүжигчин Н.Бадарч, Б.Тамир, А.Ганчимэг, Д.Хосбаяр нар оролцон тоглоно.
Г.ДАША