Улсын
драмын эрдмийн театрын уран бүтээлчид саяхан зүүн бүсийн аймгууд болон
Дархан-уул аймагт аялан тоглолтоо амжилттай хийгээд ирсэн юм. Тэд
удахгүй тохиох эх үрсийн баярт зориулан дахин орон нутгийг зорих нь ээ.
Энэ удаад тавдугаар сарын 29-31-ний хооронд Зүүнхараа, Баруунхараа,
Хөтөл, Номгон, Хэрх, Түнхэл зэрэг сум суурингуудын иргэд хөдөлмөрчид,
энхрий бяцхан үрс, элбэрэлт сайхан ээжүүддээ эх үрсийн баярыг
тохиолдуулан Михиалковын “Бардам туулай”, Красногоровын “Би ч гэсэн
жаргамаар байна” жүжгүүдээ толилуулах гэж байна. Тоглолтонд Гавьяат
жүжигчин Ж.Оюундарь, У.Уранчимэг, Соёлын тэргүүний ажилтан, жүжигчин
С.Болд-Эрдэнэ, Г.Амгаланбаатар, Ц.Баясгалан, Г.Отгонцэцэг, найруулагч,
жүжигчи Э.Батхүү, залуу жүжигчин Н.Бадарч, Б.Тамир, А.Ганчимэг,
Д.Хосбаяр нар оролцон тоглоно.

Г.ДАША