Энэхүү тоглолтод түүний “Хүүхэд насны дурсамж” цомгийн дуунууд болон шинэ уран бүтээлүүд эгшиглэх нь ээ. Мөн дуучин Алтаа энэхүү тоглолтынхоо дараа хоёр шинэ дууныхаа клипийг үзэгчдийн хүртээл болгохоор зэхсэн гэнэ.
Бяцхан бэлэг задлахад, тэрбээр МХО найрал дууны дугуйлангийн багш С.Ганчимэгийн авьяаслаг сурагчидтай хамт хүүхдэд зориулсан “Ногоон орчин-бидний ирээдүй” нэртэй энэ дууныхаа клипийг бүтээжээ. Энэхүү клипэд түүний бага охин яг л солист дуучин шиг гол дүр бүтээсэн юм байна.
“Ногоон орчин-бидний ирээдүй” нэртэй энэ дууны үгийг Ү.Хүрэлбаатар, аяыг нь “том” Жагаа ах маань зохиосон бол, “Mongolian music”-ийн захирал н.Чимгээ клипийг нь хийжээ. “Хүүхдийн төлөө за гэж хэлцгээе” уриан дор дуучин Алтаа өнгөрсөн жил Эх үрсийн эрхийг хамгаалах өдөр “Хүүхэд насны дурсамж” нэртэй хүүхдийн дууны цомог гаргаж, МХО-нд тоглолтоо хийсэн.
Дуучин Алтаа тэрхүү тоглолтын орлого, найз нөхдийнхөө цуглуулсан хандиваар ЭНЭШТ-д амьсгалын аппарат авч өгч байсан юм. Тэрбээр энэ удаагийн тоглолтынхоо орлогыг хүүхэд багачуудад зориулсан тусгай сувилал байгуулах төсөл хэрэгжүүлэхээр шийдсэн аж.
Уг төсөлд хамтран ажиллахыг хүссэн хэн хүний өмнө хэн хүний өмнө энэхүү төслийн үүд хаалга нээлттэй гэдгийг дуучин Алтаа дуулгасан юм.