байгаа тухай", худалдаалагдахаар нийслэлд орж ирсэн махыг мөн л хятадууд
машин машинаар нь худалдаж аваад зоорилчихдог болоод байгаа билээ.
Хятадуудын энэ түрэмгий довтолгооны үр дүнд хөх чонын удамт монголчууд
тахианы мах идэх болж, дотор газрын хятадууд байгалийн цэвэр шим тэжээлт
өвсөөр тэжээгдсэн монгол малын мах зооглож суух нэгэн сонин зүй тогтол
ажиглагдаж эхлэв. Өөрөөр хэлбэл, монгол малын махыг монголчуудад нь зарж
ашиг олох гэсэн биш, генийн өөрчлөлттэй тахианы махаа ар Монгол руу
шахах гэсэн санаа болж таарч байна.
Тахианы махны үнэ хонь үхрийн махтай харьцуулахад хямдхан харагдаж
байгаа ч тогтмол өссөөр байгаа билээ. Одоогоос хоёр жилийн өмнө Увс
аймгийн нэгэн малчин "Манай аймгийн малчид малаа хятадуудад зараад
дууслаа. Давст суманд малтай хүн үлдээгүй. Бүгд хятадын малыг хөлсөөр
хариулдаг барлаг зарц нь болж хувираад байна" гэсэн сэтгэл сэртхийлгэм
ярилцлага өгсөн байж билээ.
Жаахан дэгсдүүлсэн байж болох ч үнэний хувь бий л байх. Хятадууд нутгийн
малчдаас малыг нь үнэ цохиж худалдаж аваад отор хийлгэж таргалуулаад,
намар нь бүгдийг нь нядалж орхидог тухай яриа баруун аймгуудаас ихэвчлэн
сонсогдох болсон. Махаа нийслэлд биш хил гаргаж зардаг байсан учир
малчдад хангалттай үнэ санал болгодог байсан гэх юм билээ. Нэгэнт дараа
жил идээшлүүлэхгүй, нядлах мал учир бэлчээр хайрлана гэх ойлголт
байхгүй, малчдын намаржаа хэмээн нөөцөлсөн газар руу хэдэн мянгаар нь
хөөж оруулаад буу, шийдэмдээ хүрч байсан тохиолдол ч гарсан гэх.
Хятадууд өмнө нь ийм арга хэрэглэж, цагаан будааны бизнесийг атгах
болсон гэсэн яриа бий. 1980-аад оны үед БНХАУ цагаан будааны
тариалалтаар тивдээ "сүүл мушгих" талдаа явдаг байж. Гэвч Тайланд,
Индонези, Филиппин зэрэг улсуудаас одос үхрийн сүүлийг өндөр үнээр
худалдан авах болсноор байдлаа өөрчилж чадсан гэдэг. Дээр дурьдсан
орнуудад одос үхрийг голдуу цагаан будааны газраа хагалахад ашигладаг
бөгөөд тоо толгой нь ховордсоны дараа цагаан будааны тариалалт ч мөн
буурч байр сууриа БНХАУ-д алдсан түүхтэй.
Ноолуурын үйлдвэрлэлтээр манай улсын гол өрсөлдөгчийн хувиар тэд үе, үе
ямааны арьсны үнийг "хаданд гардаг"-ийг бид сайн мэдэх билээ. Гэвч
Монгол малчдын гайхамшигтай арга барил ямааны тоо толгойг бууруулахгүй
барьж чадаад байгаа учир энэ аргаа хэрэглэхээ больсон байх. Бас монгол
тэмээний тавхайг үнэд оруулсны дараа тэмээ ховордож тоо толгой нь огцом
буурч байсан түүх бий. Тавхай нь бүтэн тэмээнээсээ үнэтэй болж, УИХ
"Тэмээ хамгаалах хууль" батлахад хүрч байв.
Хэрвээ дээр өгүүлсэн таамаглал үнэн бол хэдэн жилийн дараа монголчууд
бид бүгд тахианы маханд орж, өөхтэйхөн шиг мах хэд огтолчихвол
гүйлгэдэг, жинхэнэ хятад шинжиндээ орчихсон явж мэдэх нь.
Х.БАТСАЙХАН
Эх сурвалж: "МОНГОЛЫН МЭДЭЭ" сонин