Вудсон тушаал дэвшиж магадгүй

Хуучирсан мэдээ: 2012.05.24-нд нийтлэгдсэн

Вудсон тушаал дэвшиж магадгүй

NBA-гийн “Нью-Йорк Никс”-ийн удирдлага ерөнхий дасгалжуулагчийн үүргийг түр хугацаагаар гүйцэтгэж байгаа Майк Вудсоныг үндсэн дасгалжуулагчаар сонгох магадлалтай байгаа аж. Тэрбээр өнгөрсөн гуравдугаар сард Майк Д’Антонигийн халаас авснаас хойш 18 хожиж, зургаан удаа ялагдсан бөгөөд плей-оффын эхний шатанд нэг ялалт байгуулж, тус багийн 2001 оноос хойш плей-оффт ганц ялалт аваагүй хар цувралыг энэ жил зогсоосон. Тус багийн Кармело Энтони, Амаре Стадемайр, Тайсон Чандлер нарын лидерүүд нь Вудсоныг ерөнхий дасгалжуулагчаар томилогдвол дэмжиж байгаагаа илэрхийлжээ. Өдгөө 54 настай тэрбээр 2004-2010 онд “Атланта Хоукс”-ыг удирдаж байсан юм.

“ӨДРИЙН ШУУДАН” сонин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж