МАН-ын Бага хурал Тусгаар тогтнолын ордонд эхэллээ. Бага хурлаар гишүүд 2012 оны УИХ-ын сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчдийг тодруулах юм. Энэ удаагийн Бага хуралд 310 гишүүн оролцох ёстойгоос бараг 90 хувь нь шахам хүрэлцэн ирснээр хурал эхэлсэн юм. Тодруулбал, МАН-ын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд, УИХ-ын дарга Д.Дэмбэрэл тэргүүтэй УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд, Засгийн газрын гишүүд, мөн Бага хурлын гишүүнд багтдаг аймгийн Засаг дарга нар оролцож байна.
Г.Дарь