Ирвинг, Рубио шинэковуудын нэгдүгээр багт

Хуучирсан мэдээ: 2012.05.24-нд нийтлэгдсэн

Ирвинг, Рубио шинэковуудын нэгдүгээр багт

NBA-гийн 2011-2012 оны улирлын өмнө тоглогчдын гарааны бүрэлдэхүүн тодорлоо. Шинэковуудын бүрэлдэхүүнийг NBA-гийн 30 багийн дасгалжуулагчийн санал асуулгаар тодруулдаг бөгөөд энэ улирлын шилдэг шинэ тоглогч, өнгөрсөн жилийн драфтын тэргүүн тоглогч “Кливлэнд”-ийн Кари Ирвингийг бүх дасгалжуулагч нэгдүгээр багт нэрлэж, 58 оноотой тэргүүлэв. Түүнтэй хамт “Миннесота”-гийн Рики Рубио /49 оноо/, “Денвер”-ийн Кеннет Фариед /46/, “Голден Стейт”-ийн Клай Томпсон /43/, “Нью-Йорк”-ийн Иман Шумберт /40/, “Сан-Антонио”-гийн Кавхи Леонард /40/, “Детройт”-ын Брэндон Найт /40/ нар нэрлэгдэв.

Харин хоёрдугаар багт “Хьюстон”-ы Чандлер Парконс /33/, “Сакраменто”-гийн Айзея Томас /27/, “Нью-Жерси”-гийн Мэшон Брукс /18/, “Миннесота”-гийн Деррик Уильямс /16/, “Кливленд”-ийн Тристан Томпсон /16/ нар багтлаа.

Б.ЗҮЧИ

“ӨДРИЙН ШУУДАН” сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж