Баян-Өлгий Алтай аймагтай найрсаг харилцаагаа өргөжүүлнэ

Хуучирсан мэдээ: 2012.05.24-нд нийтлэгдсэн

Баян-Өлгий Алтай аймагтай найрсаг харилцаагаа өргөжүүлнэ

Баян-Өлгий аймгийн Засаг даргын тамгын газрын урилгаар БНХАУ-ын ШУӨЗО-ны Алтай аймгийн Засгийн ордны төлөөлөгчид 2012 оны 5 дугаар сарын 14-ны өдөр Баян-Өлгий аймагт айлчлал хийжээ. Энэ удаагийн уулзалтаар хөрш хоёр  аймгууд болох Алтай аймаг болон Баян-Өлгий аймгууд найрсаг харилцаагаа улам өргөжүүлэн, эдийн засаг, худалдаа, аялал жуулчлал, газар тариалан, шинжлэх ухаан, эрүүл мэнд, соёл, боловсролын салбаруудын хамтын ажиллагааг улам хөгжүүлэх үүднээс хамтын ажиллагааны гэрээг байгуулжээ. Уг гэрээнд хоёр орны эдийн засаг, худалдааны салбарууд болон үйл ажиллагааг хөгжүүлж, холбоо тогтоох, харилцан мэдээлэл солилцох, худалдааг хөгжүүлэхийг идэвхтэй дэмжиж  олон улсын хэмжээний худалдааны яармагийг зохион байгуулах, Баян-Өлгий аймгийн нутаг дэвсгэрт ашигт малтмалын геологийн хайгуулын ажлыг хамтран хийж, төмөр, зэс, хар туглага, алт, гянтболд зэрэг эрдэс баялагийн ордуудыг нээж ажиллуулах боломжийг судлах, мөн аялал жуулчлалын талаархи хамтын ажиллагааг өргөжүүлж, хил орчмын аялал жуулчлалыг хөгжүүлж, жуулчдыг хоёр улсын боомтоор саадгүй нэвтрэх боломжийг бүрдүүлэх, суудлын хөнгөн тэрэгнүүдийг эрх бүхий зам тээврийн байгууллагын зөвшөөрлөөр аймгуудын нутаг дэвсгэрт зорчихыг зөвшөөрөх асуудлууд  тусгагдсан байна.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж