Mario-гийн “эцэг” шагнал гардлаа

Хуучирсан мэдээ: 2012.05.24-нд нийтлэгдсэн

Mario-гийн “эцэг” шагнал гардлаа

нгөрсөн лхагва гаригт Испани улсад хунтайж Felipe-ийн нэрэмжит шагнал гардуулах ажиллагаа болж өнгөрлөө. Энэхүү үйл ажиллагаанд спорт, урлаг, шинжлэх ухаан зэрэг олон номинациудаар шилдгүүдийг шалгаруулжээ.

Харин алдарт Mario Bros тоглоомын зохиолч 59 настай Shigeru Miyamoto-д хийсэн бүхнийг нь үнэлэн "Prince of Asturias Award" шагналыг гардуулсан байна.

Mario Bros нь видео тоглоомын түүхэнд шинэ эрин үеийг эхлүүлсэн бүтээл мөн бөгөөд дэлхийд хамгийн их борлуулагдсан тоглоомуудын нэг билээ.

Т.МӨНХТҮВШИН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж