“Diablo 3” дээд амжилт тогтоолоо

Хуучирсан мэдээ: 2012.05.24-нд нийтлэгдсэн

“Diablo 3” дээд амжилт тогтоолоо

Blizzard компанийн “Diablo 3” тоглоомоо худалдаанд гаргаад байгаа. Компанийн зүгээс энэхүү тоглоомыг эхний долоо хоногт 6.3 сая орчим ширхэг борлуулагдана хэмээн тооцоолж байжээ.

Харин уг тоглоом тооцоолж байснаас илүү амжилт дагуулж байна.

Blizzard мэдээллэхдээ “"Diablo 3”-ыг худалдаанд гаргаснаас хойш ердөө 24 цагийн дотор бүтээгдэхүүн 3.5 сая ширхэг зарагдсан байна" гэжээ.

Энэ нь тоглоомын худалдааны түүхэнд өмнө нь байгаагүй их тоон үзүүлэлт бөгөөд "Diablo 3" түүхэн дэх хамгийн хурдан зарагдсан тоглоомоор бичигдэж, дээд амжилт тогтоолоо.

Т.МӨНХТҮВШИН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж