Он дамжсан хэргийг шийдвэрлэжээ

Хуучирсан мэдээ: 2012.05.24-нд нийтлэгдсэн

Он дамжсан хэргийг шийдвэрлэжээ

Увс аймгийн иргэдийн 109 тооны адууг хулгайлж, Монгол Улсын хилээр эд зүйл хууль бусаар нэвтрүүлсэн, Ц.Бат-Ирээдүй нарын есөн хүнд холбогдох эрүүгийн он дамжин шийдвэрлэгдэхгүй удааширч байсан ч саяхан  шийдвэрлэжээ. Тодруулбал, Увс аймгийн прокурорын газрын орлогч прокурор Ш.Алтанцэцэг, хяналтын прокурор П.Удвал нар давхар хяналт тавьж,  яллах дүгнэлт үйлдэн Сум дундын шүүхэд шилжүүлснийг тус аймгийн Сум дундын шүүхээс шийтгэх тогтоол гаргаж есөн холбогдогчид ял оногдуулаж, шийдвэрлэсэн байна. Дашрамд дурьдахад, Увс аймагт сүүлийн жилүүдэд хэргийн шийдвэрлэлт сайжирч, үндэслэлгүйгээр эрүүгийн хэрэг үүсгэсэн болон хүний эрх зөрчсөн тохиолдол багасч байгаа аж.

Х.ӨНӨР

Эх сурвалж: www.mminfo.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж