Австрали амьжиргаа өндөр орноор нэрлэгдэв

Хуучирсан мэдээ: 2012.05.24-нд нийтлэгдсэн

Австрали амьжиргаа өндөр орноор нэрлэгдэв

Австрали амьжиргааны хамгийн өндөр төвшинтэй орноор нэрлэгдэн Олон улсын эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагын (ОУЭЗХАБ) шилдэг амьдрал индексийг тэргүүлэв.

Улс орнуудын чансааг тогтоохын тулд ОУЭЗХАБ нь хүмүүсийн дундаж наслалт, ашиг орлого, аюулгүй байдал ба ажилгүйдлийн төвшин зэрэг ангиллаар үнэлдэг. Австралийн иргэдийн дундаж наслалт 82 жил байгаа нь тус байгууллагын дундаж үзүүлэлтээс хоёр жилээр дээгүүр байна. Үүний зэрэгцээ тус орны 15-64 насныхны 72 хувь нь ажил хөдөлмөр эрхэлдэг. Харин тус байгууллагын дундаж үзүүлэлт нь 66 хувь байгаа юм.

Ажилгүйдлийн төвшний үзүүлэлтээр тус орон бусдаас дээгүүр байр эзэлдэг. Уул уурхайн салбарт оруулж байгаа томоохон хөрөнгө оруулалт нь ажлын байр ихээр бий болгож, ажилгүйдэл төвшин 5 хувьтай байга. Харин австрали долларын өндөр ханш үйлдвэрлэл ба жуучлалын салбарт сөрөг нөлөө үзүүлдэг.

Мөн Австрали нь “10-ын бүлэг” гэсэн орнууд дотроо 2009 онд эдийн засгийн уналт амсаагүй цорын ганц орон юм. Ирэх долдугаар сарын 1-нд эхлэх санхүүгийн жилд төсвийн алдагдлыг бүрэн арилгахаар Засгийн газар нь төлөвлөөд байгаа ажээ.

Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж