“Зургадугаар сарын 17-ны сонгууль нь биднийг евро бүсээс гарна гэсэн хэрэг биш гэдгийг би нэг биш удаа давтан хэлж байсан. Харин ч еврог аврах боломж нэмэгдэнэ. Хатуу хэмнэлт, өрийн гэрээ нь хамгийн гол асуудал болоод байна. Хэрэв тэр нөхцлийг сахихаар бол хэдэн сарын дараа Грект гурав дахь санхүүгийн транш хэрэгтэй болно” гэж Ципрасийг Берлинд санаа нэгтнүүд зүүний намынхан хүлээн авахад тэрээр хэлсэн байна.
Одоо 37 настай Ципрас Грекийн улс төрийн мандаж буй од юм. Тэрээр тавдугаар сарын сонгуулиар СИРИЗА нам түүний удирдлагаар хоёрдугаарт гарч ирсэн. Ципрасын оролцоогүйгээр намууд эвслийн Засгийн газар байгуулж чадаагүй билээ. Зургадугаар сарын сонгуулиар түүний нам сонгогчдын гуравны нэгийн санал авч Ципрас ерөнхий сайд болох магадлал өндөр байгаа.