Албаа өгсөн сайд нар Кремльд тухлав

Хуучирсан мэдээ: 2012.05.24-нд нийтлэгдсэн

Албаа өгсөн сайд нар Кремльд тухлав

Ерөнхийлөгч Владимир Путин ерөнхийлөгчийн аппаратын бүтцийг баталлаа. Ерөнхийлөгчийн аппаратад хуучин сайд нар буюу Рашид Нургалиев ОХУ-ын Аюулгүйн зөвлөлийн орлогч дарга, Татьяна Голикова, Юрий Трутнев, Эльвира Набиуллина нар ерөнхийлөгчийн туслахаар ажиллахаар болжээ.

Оросын шинжээчдийн өгүүлж байснаар ерөнхий сайд Дмитрий Медведевийн гүйцэтгэх засаглалд багтаагүй Владимир Путины Засгийн газрын сайд асан хүмүүсийн ихэнх нь ерөнхийлөгчийн аппаратад ажиллахаар болж байна. Владимир Путин ерөнхийлөгчийн захиргаа ба Аюулгүйн зөвлөлийн удирдлагыг томилсон зарлигт гарын үсгээ зуржээ. Зарлигийн дагуу хуучин сайд нараас Татьяна Голикова (одоо ерөнхийлөгчийн туслах), Рашид Нургалиев (Аюулгүйн зөвлөлийн нарийн бичгийн даргын орлогч), Эльвира Набиуллина (ерөнхийлөгчийн туслах), Андрей Фурсенко (ерөнхийлөгчийн туслах) Игорь Щеголев (ерөнхийлөгчийн туслах) нар Кремльд алба хашихаар болов. Техникийн гэх танхимын дэргэд “хүчтэй тамгын газар” байгуулахад мэргэжлийн ур чадвараар нь хяналт тавина гэсэн хувилбар зөв гэдгийг баталж буй нь эдгээр томилгоон дундаас ерөнхийлөгчийн зөвлөх гэсэн цорын ганц тушаалд тээврийн экс сайд Игорь Левитинийг томилов. Түүний мэргэжлийн нэр хүндийг хяналтын тээврийн салбарт сайдаар ажиллаж байхдаа гарсан олон онцгой тохиолдлууд баталсан гэгдэж буй. Түлш, эрчим хүчний салбарыг хариуцаж байсан ерөнхий сайдын орлогч асан Игорь Сечинийг олны таамаглаж байсны дагуу ерөнхийлөгчийн аппаратад багтаагаагүй нь сонирхол татаж байна. Путины гэх тодотголтой түүний оронд өөрт нь захирагдаж байсан Эрчим хүчний сайд асан Сергей Шматько ерөнхийлөгчийн зөвлөх болсон байна.

Ерөнхийлөгчийн Тамгын газрыг Сергей Иванов толгойлсон хэвээр үлдэв. Төр, эрх зүйн газрын дарга Лариса Брычева өмнөх албан тушаалдаа үлдэн Кремлийн бичиг баримтуудыг эмхэтгэхэд “сүүлчийн шүүлтүүр”-ийн ажлаа хийнэ. Ерөнхийлөгчийн туслах бөгөөд хяналтын газрын дарга Константин Чуйченко Дмитрий Медведевийг ерөнхийлөгч байхад хашиж байсан гадаад хяналтын үүргээ хэвээр гүйцэтгэнэ. Уг алба ерөнхийлөгчийн даалгаврын биелэлт, улсын худалдан авалт, төрийн өмчийн захиран зарцуулалт ба улсын компаниудын ажлыг судлах, Өмнөд Осетийг  сэргээн босгох зэргийг хариуцаж ирсэн юм.

Ерөнхийлөгчийн Тамгын газрын шинэ бүтэц нь Засгийн газраас илүү нөлөөтэй байх бололтой. “Энэ нь шийдвэр гаргах төв ерөнхийлөгчийн захиргаанд шилжин, гол чиглэлүүдийг барих хүмүүс нь хэвээр үлдлээ гэсэн үг юм. Албан тушаалаа өгсөн сайд нар өөрсдийн чиглэлүүдээ хариуцах болно” гэдгийг шинжээчид ярьж байна.

Фурсенког ерөнхийлөгчийн албанд авсан нь Путинд ямар нэгэн ашиг өгөхгүй, гэхдээ Путин үнэнч хүнээ хаядаггүй гэдгийн илэрхийлэл болж байна гэж олон хүн үзэж байна. Оросын коммунистуудын толгойлогч Орост хэд хэдэн Засгийн газар гарч ирлээ гэв. Энэ нь ч үнэнээс нэг их хол үг биш.  Фурсенко, Голикова, Набиуллина, Щеголев нар болон бусад нь ерөнхийлөгчийн туслах болж байгаа нь Кремльд л жинхэнэ Засгийн газар нь ажиллана гэхээр харагдаж байна. Дмитрий Медведевийн Засгийн газар албан ёсных ч гэсэн Кремлийн орлон тоглогчийн үүрэг гүйцэтгэнэ  гэсэн санааг Зюганов хэлж байна. Мөн тэрээр оросуудад танил болсон “солилцоо” дахин нэг үргэлжлэлээ харууллаа гэж онцолжээ.

Путины хамтран зүтгэгч “Роснефть” компанийг толгойлно
 
Игорь Сечин 2009 онд Forbes сэтгүүлийн хувилбараар дэлхийн нөлөө бүхий 100 хүний жагсаалтад багтаж байлаа. Оросын Засгийн газрын ерөнхий сайдын орлогч асан, Путины олон жилийн хамтран зүтгэгч Игорь Сечин улсын мэдлийн “Роснефть” корпорацийг толгойлохоор болов.

Энэ томилгооны талаар ерөнхий сайд Дмитрий Медведев хэлэхдээ “Сечин ерөнхий сайдын орлогч байхдаа 2008 оноос хойш эрчим хүчний асуудлыг хариуцан тэднийг сайн удирдлагад оруулсан учраас одоо тэр ажлынхаа үр дүнг үзэх эрхтэй” гэв. Шинэ Засгийн газарт Түлш, эрчим хүчний цогцолборын асуудлыг Медведевийн туслах асан одоо ерөнхий сайдын орлогч Аркадий Дворкович харицахаар болсон юм.

Сечин  2004-2011 онд Оросын нефтийн томоохон компанийг удирдаж байсан. “ЮКОС” компанийн эзэд Михаил Ходорковский, Платон Лебедев нарыг баривчлан компанийг нь хүчээр дампууруулсны суурин дээр “Роснефт”-ийг бий болгосон. Жилийн өмнө албан тушаалтнуудад компанийн зөвлөлд орохыг хориглосон Медведевийн зарлиг гарсны дараа Сечин компанийн зөвлөлөөс нь гарсан байснаа  одоо эргэн томилогдов.

Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж