Гадаад харилцааны яамны нээлттэй өдөрлөг тавдугаар сарын 24-нд 11.00-13.00 цагт Сүхбаатарын талбайд болно. Нээлттэй өдөрлөгийн үеэр Гадаад харилцааны салбарт Засгийн газрын бүрэн эрхийн хугацаанд хийсэн тоймтой ажил, амжилтын талаар ГХЯ-ны газар хэлтсүүд танилцуулга хийнэ. Түүнчлэн ГХЯ-ны Консулын газар гадаадад зорчихдоо эрх ашгаа хамгаалуулах, виз мэдүүлэх, консулын туслалцаа авах талаар иргэдэд заавар зөвлөмж өгч, консулын баталгааг өдөрт нь олгох үйлчилгээг үзүүлнэ гэж ГХЯ-ны Олон нийттэй харилцах газраас мэдээлэв.