“Тиранозаурус”-ын асуудлаар үүрэг өгөв

Хуучирсан мэдээ: 2012.05.23-нд нийтлэгдсэн

“Тиранозаурус”-ын асуудлаар үүрэг өгөв

AНУ-д дуудлагаар худалдах гэж байгаа аварга үлэг гүрвэлийн олдворын асуудлаар БСШУ-ны сайд Ё.Отгонбаяр тавдугаар сарын 22-нд АНУ-ын ЭСЯ-ны эдийн засаг, худалдааны хэлтсийн дарга Дэвид Уайштай уулзаж, уг олдворыг мэргэжлийн шинжээчдээр үзүүлэх зөвшөөрөл олгоход дэмжлэг үзүүлэх, АНУ-ын хууль хяналт, хүчний байгууллагыг татан оролцуулж, олдворын гарал үүслийг тогтоолгох, асуудлыг шийдвэрлэх хүртэл дуудлага худалдааг зогсоох, монголын талын нэхэмжлэлийг төлөөлж ажиллах хуулийн фирмд болон Монголоос очих ШУА-ын Палентологийн төвийн  төлөөлөгчид зохих дэмжлэг үзүүлэх зэрэг тодорхой хүсэлтүүдийг тавив.
БСШУ-ны сайдын эдгээр хүсэлтийг АНУ-ын холбогдох газруудад тавьж, давхар хөөцөлдөн ажиллахыг Вашингтонд суугаа ЭСЯ-нд ГХЯ-наас үүрэг болгов гэж ГХЯ-ны Олон нийттэй харилцах газраас мэдээлэв.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж