Сэтгүүлч Ш.Содномжамц 1984 онд МУИС-ийг сэтгүүлч мэргэжлээр төгссөнөөс хойш төв, орон нутгийн хэвлэл мэдээллийн салбарт ажиллаж, сэтгүүл зүйн бүх төрлөөр бүтээл туурвисны зэрэгцээ олон залуу сэтгүүлчийг сэтгүүлчийн мэргэшилд сургаж, дадлагажуулж иржээ. Түүний гарын шавь болох олон залуу сэтгүүлчид Монголын сэтгүүл зүйн салбарын өнөөгийн дүр төрхийг тодорхойлоход гол үүрэг гүйцэтгэж байгаа юм.
Тэрбээр сэтгүүлч, уран бүтээлчийн хувьд 2010 онд “Монгол тэнгэр” шүлгийн, 2010 онд “Бүтэн дэлхий” тэмдэглэл, нийтлэлийн, 2011 онд “Далд түүхийн ил хуудас” баримтат нийтлэлийн, 2012 онд “Хүмүүн заяа” хөрөг, нийтлэлийн ном хэвлүүлж, “Бүтэн дэлхий” номоороо 2011 онд Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн нэрэмжит шагнал хүртжээ. Мөн түүний “Уяралын цэнхэр Алтай”, “Тавилан” зэрэг хэд хэдэн дууны шүлэгт нь ая зохиогчид аялгуу оруулж нийтэд түгээсэн байна.
Д.ОЮУН