“Good boys”-ын тасалбар худалдаанд гарчээ

Хуучирсан мэдээ: 2012.05.23-нд нийтлэгдсэн

“Good boys”-ын тасалбар худалдаанд гарчээ

“Good boys” хамтлагийн эх, үрсийн баярыг тохиолдуулан зургадугаар сарын 1-нд UB Palace-ын задгай талбайд “Эх дэлхийгээ хайрлая” уриан дор “Зургадугаар сарын 1” нэртэй бие даасан хоёр дахь шоу тоглолтоо хийх гэж байна. Тэгвэл, тэрхүү амьд тоглолтын тасалбарыг  өчигдрөөс эхлэн “Hi-Fi music store” хөгжмийн сүлжээ дэлгүүрийн бүх салбараар болон UB Palace-ын тасалбар борлуулах цэгээр худалдаалж эхэлжээ. Үнийн тухайд 3500 төгрөг байх бөгөөд гурван азтай үзэгч Бээжинд аялах эрхийн бичгийн эзэн болох гэнэ.

Анх Монголын хүүхдийн ордны дууны дугуйлангаас урлагт хөл тавьсан эдгээр хөвгүүд урын сандаа 50 гаруй уран бүтээлтэй болжээ. “Tell me why”, “Хайр ирлээ”, “Хүмүүсээ эх дэлхийгээ хайрлая”, “Хүүхэд насны дурсамж” зэрэг дуугаараа олны танил болсон хөвгүүдийн хамтлагийн тоглолтын гол сюрприз бол тэд өөрсдөө хөгжим тоглож, амьд тоглолт хийх гэнэ.

“Good boys” хамтлагийнхан таваас зургаан дуугаа өөрсдөө хөгжимтэйгээ дуулж сонирхуулах аж. Түүнчлэн тэдний тоглолтод Гавьяат жүжигчин, дуучин Ч.Насантогтох, дуучин Нара, “TV коктейль”-ийнхон болон орчин үеийн бүж­гийн “Арга билэг” хамтлагийнхан оролцох юм.  ЭНД дарж үзнэ үү

Г.Даша

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж