Швейцарийн холбооны улсын Женев хотноо чуулж буй Дэлхийн эрүүл мэндийн 65 дугаар ассамблейн нэгдсэн хуралдаанд Эрүүл мэндийн сайд Н.Хүрэлбаатар оролцож байна. Чуулганы үеэр Япон, БНХАУ, Турк, ХБНГУ зэрэг орны эрүүл мэндийн сайд нартай уулзаж, хамтын ажиллагаа өргөжүүлэх талаар санал солилцох юм. Чуулганы хоёр дахь өдрийн хуралдаанд Н.Хүрэлбаатар Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмжийг сайжруулах, Монгол Улсын Засгийн газраас баримталж байгаа бодлого, хэрэгжүүлж буй зарим арга хэмжээ, цаашдын зорилтын талаар илтгэл тавьсан байна. Мөн тэрбээр БНСУ-ын Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайд Рим Чэминтэй уулзаж, хоёр улсын эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагааг улам эрчимжүүлэх талаар харилцан санал солилцжээ.
Түүнчлэн Эрүүл мэндийн сайд Н.Хүрэлбаатар Ассамблейн дараа тавдугаар сарын 28, 29-нд болох ДЭМБ-ын Гүйцэтгэх зөвлөлийн ээлжит 131 дүгээр хуралдаанд тус зөвлөлийн гишүүний хувьд оролцохоор болсон байна.
Д.ЖАРГАЛ