Хүний эрхийн тухай илтгэл хэлэлцүүллээ

Хуучирсан мэдээ: 2012.05.23-нд нийтлэгдсэн

Хүний эрхийн тухай илтгэл хэлэлцүүллээ

Монголын Хүний эрхийн үндэсний комисс болон “Нээлттэй нийгэм” форум хамтран Хүний эрхийн цуврал хэлэлцүүлэг өнөөдөр Засгийн газрын XI байранд зохион байгууллаа. Гурав дахь удаагийн энэхүү цувралыг “Хүний эрх ба Монгол Улсын үндсэн хууль” сэдвийн хүрээнд Монголын Хүний эрхийн үндэсний комиссын дарга, Хууль зүйн ухааны доктор, профессор Ж.Бямбадорж удирдан явуулсан юм. Онцлог нь суурь онолд тулгуурлан мэдээлэл өгөх зорилготой бөгөөд хууль зүйн салбарын албаны баттай мэдээлэл, мэдлэгийг хүмүүст өгөхөд чиглэнэ хэмээн Нээлттэй нийгэм форумын менежер П.Бадамрагчаа хэлж байлаа.

Ардчилсан орнуудын өмнө тулгараад буй ардчиллын чанарын талаар сүүлийн үед гадны улс орнууд ихээхэн хөндөх болжээ. Тиймээс ч уг сэдвийг голчлон авч үзсэн байна. Хүний эрхийн үндэсний комиссын дарга, Хууль зүйн ухааны доктор, профессор Ж.Бямбадорж өнөөдрийн илтгэлдээ хүний эрхийн талаарх үндсэн ойлголтыг онцлохдоо “Хүмүүс хоорондоо адилхан эрхтэй төрдөг ч тэр эрх  нь харилцан адилгүй хөгждөг. Хүний эрхийн талаарх ойлголтыг хүй нэгдлийн нийгмээс л хөндөж эхэлсэн ба түүхэн хөгжлийн үед ч энэ асуудал чухал хэвээр байсаар ирлээ” хэмээн онцлов.

Хүний эрхийн тухай анхны баримт бичгийг тэртээ 1778 оны үед боловсруулж байсан АНУ болон Францын тунхаг бичгээс үүдэлтэй гэж үздэг байна. Эдгээр тунхаг бичигт хүн бүр тэгш эрхтэй, төр засгийг ард түмэн дундаас гаргах нь хамгийн зөв тогтолцоо хэмээн үзэж байжээ. Энэ үзэл одоо ч хүчээ алдаагүй болох тухай илтгэлийн үеэр мөн онцолж байсан юм. 

У.БОЛОР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж