“A Sound”-ын тоглолтын тов хойшилжээ

Хуучирсан мэдээ: 2012.05.23-нд нийтлэгдсэн

“A Sound”-ын тоглолтын тов хойшилжээ

“A Sound” хамтлагийнхан тавдугаар сарын 26-нд “Cover Night” нэртэй тоглолтоо хүргэхээр зар тараагаад байсан ч хүндэтгэх шалтгааны улмаас тоглолтын товыг хойшлуулжээ. “Coldplay”, “Keane” хамтлагийн дуу дуулж, цөөн тооны фенүүддээ хүргэхээр төлөвлөөд байсан тоглолт ирэх зургадугаар сарын 2-нд болох аж. Тасалбарын үнийн тухайд 20 мянган төгрөг гэнэ.

Сонирхуулахад, “A Sound” хамтлагийнхан тоглолтдоо зориулан хамтлагийнхаа Facebook хуудсаар дамжуулж, “Cover” дууны уралдаан зарлажээ. Уралдаанд өрсөлдөх “Cover”-ийг инстрюментал дээр, эсвэл амьд хөгжимтэй дуулж болох юм байна. Үүнд “30 жил”, “Уянга”, “Хаана байна”, “Шал дэмий”, “Forever”, “Lullaby”, “Shine on” гэсэн дуунууд багтжээ. Уралдаанд сойх бичлэгийг тоглолт болох өдөр хүртэл “A Sound” хамтлагийн http://www.facebook.com/groups/Asoundmongolia/ хуудсанд share хийх ёстой. Уралдааны эхний гурван байрт шалгарсан авьяаслаг залуусыг урамшуулах гэнэ.

Г.ДАША

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж