Хүүхнүүдийн нэвтрүүлэгт орсон, одоо хүүхдийнхэд

Хуучирсан мэдээ: 2012.05.23-нд нийтлэгдсэн

Хүүхнүүдийн нэвтрүүлэгт орсон, одоо хүүхдийнхэд

УИХ-ын эрхэм гишүүд ирэх намар дасал болсон танхимдаа дахин ирж суух гээд РR-ынхаа их аянд мордож байна. Телевизийн дэлгэцээр царайгаа харуулж л байвал тэд нэвтрүүлэг голохгүй янзтай. Саяхан хэдэн эрэгтэй гишүүн TV9 телевизийн эмэгтэйчүүдийн “Дотно яриа” нэвтрүүлэгт оролцож их л аминч яриа дэлгэжээ. Хүүхнүүдийн нэвтрүүлэгт орсон юм чинь удахгүй болох багачуудын баяраар хүүхдийн нэвтрүүлэгт орсон шигээ чихэр хүлхэж мөхөөөлдөс долоонгоо сонгуулийн сурталчилгаагаа хийж байж магадгүй болов.

Урлаг соёлын шоу, уралдаан тэмцээн зохион байгуулахыг Сонгуулийн хуулиар хориглосон учраас цэнхэр дэлгэцээр өөрсдөө дуулж хуурдаж, уралдаж барилдаж ч мэднэ. Орой болгон зурагтын дэлгэцээр зөвхөн улстөрчдийг хардаг уйтгартайхан сар хагасын хугацаа өмнө тулж ирлээ.

Д.ОЮУН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж