Хүрээ маягийн гоёл сар шинийн сонголт

Хуучирсан мэдээ: 2010.03.03-нд нийтлэгдсэн

Хүрээ маягийн гоёл сар шинийн сонголт


Удахгүй
болох сар шинийн баяраар хүн бүр үндэснийхээ дээлээр гоёхыг зорьдог.
Тиймээс энэ жилийн цагаан сарын баярт зориулж ямар загвартай дээлээр
гоёвол зохимжтой талаар “Монгол Костюмс” төвийн дизайнер Т.Амарзаяатай
ярилцлаа.

-Сар шинийн баяр болох гэж байна. Захиалга ихтэй байна уу?

-Тэгэлгүй
яахав. Манайх наадам, цагаан сар гээд баяр ёслолын үеэр илүү ачаалалтай
ажилладаг. “Монгол Костюмс” төв үндэсний хувцсаар голчлон захиалга
авдаг болохоор ялангуяа цагаан сарын үед захиалга илт ихэсдэг.

-Танайхаар төрийн түшээд, урлаг соёлынхон ихээр үйлчлүүлдэг. Энэ жил ч гэсэн төрийн түшээд захиалга өгсөн байх?

-Захиалга
нэлээд байгаа. УИХ-ын гишүүн Д.Арвин, Д.Оюунхорол, Т.Ганди нарын
эмэгтэй гишүүд сар шинийн гоёлоо манайд захиалсан байгаа. 
Урлагийнхнаас гавьяат жүжигчин Б.Сарантуяа, дуучин Н.Гантулга, Э.Номин,
Ч.Алтанцэцэг нар манайхаар байнга үйлчлүүдэг.

-Саяхан дуучин Б.Сарантуяаг сар шинийн гоёл болгож, дээл худалдаж авсан гэж сонссон?

-Тийм
ээ. Манайхаас  дээл, хантааз худалдаж авсан. Өөрт нь их гоё зохиж байна
лээ. Ер нь урлагийнхан болоод төрийн түшээд ихэвчлэн энгийн монгол дээл
хийлгэдэг. Бага зэргийн чимэг оруулдгийг эс тооцвол ерөнхийдөө энгийн
талдаа.   
-Өнгөрсөн жил хүмүүс ихэвчлэн өргөн эмжээр, тод
хээтэй торго сонгоэ байсан. Энэ жилийн хувьд дээлний торгоны өнгө ямар
байвал илүү сайхан харагдах бол?

-Энэ жилийн онцлог гэвэл
аль болох нимгэн материал сонгож, энэтхэгийн сари хэлбэрийг загвартаа
оруулж өгч байгаа. Саригийн онцлог давуу тал гэвэл хүний биед эвтэйхэн,
нимгэн байдаг. Өнгөрсөн жилийн өргөн эмжээр, тод хээ зэргээс үндсэндээ
татгалзах хэрэгтэй. Илүү хээнцэр, цэвэрхэн харагдахуйц загвар түлхүү
зонхилж байна. Мөн олон үндэстэн ястнуудын хувцасны элемент,
хэрэглэлийг чимэглэлдээ илүү түлхүү оруулж ирж байгаа. Материалын хувьд
торго сонгохоос ерөнхийдөө татгалзаж байна.
Нэг үеэ бодвол
залуучууд үндэсний хувцсаар гоёх нь жирийн үзэгдэл болсон байна.
Тиймээс тэдэнд санал болгоход яг энэ жилийн тухайд хүрээ гоёл илүү
моодны харагдах болно гэдгийг онцолж сануулмаар байна. 

-Тэгэхээр тод хээнээс татгалзах хэрэгтэй гэсэн үг үү?

-Ерөнхийдөө
янз бүрийн хээ хуар моданаас гарсан гэж ойлгож болно. Ихэвчлэн цулгуу,
цэвэрхэн хийцтэй дээл, хантааз зонхилж байна. Цагаан малгай духдуулсан
хүрээ хүүхнүүд цэвэрхэн, хээнцэр харагддаг даа. Тэр чиглэлийн
хувцаслалт эргээд бүсгүйчүүдийн сонирхлыг татаж байгаа.

-Удахгүй сар шинийн баяр болох гэж байна. Залуучууд гэлтгүй, нас ахисан хүмүүс ямар загвартай дээл өмсөх талаар зөвлөгөө өгөөч?

-Тэгэлгүй
яахав. Эрчүүдийн хувьд өргөн эмжээргүй, цулгуй хантааз, дээл байвал
тохиромжтой. Бас хүрэм. Харин эмэгтэйчүүдийн хувьд нимгэн материалтай
хүрээ маягийн загвартай, хээнцэр дээлийг сонгох хэрэгтэй.

-Сүүлийн үед бяцхан хүүхдүүд бас монгол дээлээр гангарах дуртай болсон шиг байна?

-Хүүхдүүдийн
хувьд ээж, аавынхаа дээлний загварыг жижигрүүлсэн хувилбараар хийлгэж
өмсвөл өхөөрдөм, хөөрхөн харагдана. Эцэг, эхчүүд охидод уужтай дээлны
захиалга өгөх нь их байгаа.

-Гадаадын иргэд хэр их захиалга өгдөг вэ?

-Захиалгын
тоо нэмэгдсэн. Гадаадын хоёр иргэн хуримаа Монголд хийх гэж ирээд
манайхаар үндэсний дээл хийлгэхээр захиалга өгөөд байгаа. Ер нь их
захиална шүү.
 -Малгайны хувьд?

-Яг л хүрээ маягийн цагаан өнгөтэй, хээнцэр малгай мода болж байна.
-Танайх нэг дээлийг хэдэн төгрөгөөр оёдог вэ?

-Загвараасаа
шалтгаална. Хэрэв тухайн хүн материалаа өөрөө авч ирвэл эрэгтэй дээлийг
60-80 мянган төгрөгт багтааж оёдог. Харин материалаа манайхаас сонговол
150-200 мянган төгрөгийн үнэтэй. Хантаазны хувьд
өөрийн материалаа
өгөөд 60-80 мянган төгрөгөөр захиалга өгөх бол 100-150 мянган төгрөгт
багтаан манайхаас материалаа сонгоод хүссэн загвараараа хийлгэж болно.

М.Дөлгөөн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж