Усны алдагдлыг бууруулах төсөл эхэллээ

Хуучирсан мэдээ: 2012.05.23-нд нийтлэгдсэн

Усны алдагдлыг бууруулах төсөл эхэллээ

БНСУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар Улаанбаатар хотын “Ус, дулаан хангамжийн төвийг шинэчлэх” төслийн 2 дугаар шат өнөөдрөөс эхэллээ. БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага болох КОЙКА-гаар дамжуулан ОУНААУГ-т хэрэгжүүлэх төслийн хүрээнд ус дулаан түгээлтийн шугамын хоолой, тоног төхөөрөмжийг шинэчлэх юм. Энэхүү төслийг хэрэгжүүлсний үр дүнд орон сууцны оршин суугчдыг ус хангамжаар найдвартай, жигд хангах боломж бүрдэх юм. Усны даралтыг зөв хуваарилснаар айл өрхүүдийн сантехникийн шугам хоолойн эдэлгээг уртасгаж, насосыг амралтын болон ажлын өдрүүд, өдөр шөнийн хэрэглээг тооцож, тохируулан ажиллуулснаар ус хэмнэх, усны алдагдлыг бууруулах боломжтой болно.

Эх сурвалж: www.ulaanbaatar.mn

   

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж