Японы уран бүтээлчид үзэсгэлэнгээ дэлгэнэ

Хуучирсан мэдээ: 2012.05.23-нд нийтлэгдсэн

Японы уран бүтээлчид үзэсгэлэнгээ дэлгэнэ

Монгол–Япон  хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ойн хүрээнд Японы “Нихон Сеико “ дүрслэх урлагийн нийгэмлэгийн уран бүтээлчдийн уран зургийн үзэсгэлэн ирэх зуjгадугаар сарын 1-нд “Цагаандариум” галлерейд нээлтээ хийх гэж байна.

100 гаруй уран бүтээлчдийг эгнээндээ нэгтгэсэн тус нийгэмлэгийн мэргэжлийн болон мэргэжлийн бус 40 зураачийн 60 гаруй уран бүтээл энэхүү үзэсгэлэнд тавигдах аж. Мөн зураачдын 11 нь Монголд хүрэлцэн ирж, уран бүтээлээ танилцуулахаас гадна Монголын үзэсгэлэнт газруудаар аялж, аяллын явцад уран бүтээлээ баяжуулах чин хүсэлтэй байгаа аж.

 Дашрамд сонирхуулахад, тус нийгэмлэгийн тэргүүн Хамадa Хидэми 50 настайдаа анх уран бүтээлийн гараагаа эхэлсэн бөгөөд өдгөө 75 настай тэрбээр нэг жилийн өмнө Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн урилгаар манай улсад айлчилж байжээ. Тус айчлалын үеэр Ерөнхийлөгч уран бүтээлээ Монголын ард түмэнд танилцуулах санал тавьснаар ийнхүү манай улсыг зорин ирэх болжээ.

Г.Даша

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж