Үндэсний сурын харвааг хөгжүүлэх тухай Эрдэм шинжилгээний анхдугаар хурал Сэлэнгэ аймгийн Алтанбулаг суманд болжээ. Хурлыг Монголын Үндэсний сурын холбоо болон Сэлэнгэ аймгийн Үндэсний сурын холбоо, Сэлэнгэ аймгийн Нэгдсэн музей хамтран зохион байгуулсан байна. Анхдугаар хуралд үндэсний харвааны үүсэл хөгжил болон уламжлалт харвааны талаар шинжлэх ухааны доктор, профессор ҮСХ-ны хүндэт ерөнхийлөгч С.Батхуяг, Монголын уламжлалт харваачдын холбооны тэргүүн М.Зоригт, Сэлэнгэ аймгийн МҮСХ-ны мэргэчүүдийн зөвлөлийн дарга, аймгийн сурын холбооны тэргүүн Монгол Улсын мэргэн Ж.Сүхбаатар нарын олон хүмүүс сонирхолтой илтгэл тавьжээ. Энэ үеэр аймгийн музейд Үндэсний сур харвааны тухай шинэ булантай болсныг анхдугаар хуралд оролцогчид үзэж сонирхсон байна.
Э.САРАА