Эрдэс баялаг, эрчим хүчний яамны “Нээлттэй өдөрлөг” өнөөдөр Сүхбаатарын талбайд боллоо. Өдөрлөгт тус салбарын хэрэгжүүлэгч агентлагууд болох Ашигт малтмалын газар, Эрчим хүчний газар, Газрын тосны газар болон салбарын үйлдвэр, компаниуд өдөрлөгт оролцож байгаа юм. Мөн уул уурхайн аврах алба, Геологийн төв лаборатори, Уул уурхайн салбарын “Эрдэнэт Тавантолгой”, “Оюутолгой”, “Багануур”, МАК, “Энержи ресурс” зэрэг компаниуд үйл ажиллагаагаа танилцуулж, иргэдийн сонирхсон бүхий л асуултад хариулт өгч байна.
Нээлттэй өдөрлөгийн үеэр ЭБЭХЯ-наас 2008-2001 онд хэрэгжүүлсэн гол, томоохон ажлыг танилцуулсан юм. Үүнд:
Нээлттэй өдөрлөгийн үеэр ЭБЭХЯ-наас 2008-2001 онд хэрэгжүүлсэн гол, томоохон ажлыг танилцуулсан юм. Үүнд:
- “Эрдэнэс Монгол” төрийн өмчит компани Тавантолгой төслийн хүрээнд наймдугаар сард нүүрсний экспортыг эхлээд 2011 онд 800 мянган тонн нүүрс олборлож, “Хүний хөгжил” санд 217 тэрбум төгрөг төвлөрүүлсэн,
- 2005 онд Монгол Улсын нийт нутаг дэвсгэрийн 44,5 хувийг ашигт малтмалын тусгай зөвшөөрлөөр хамарсан байсан бол 2009 онд 25,2%, 2010 онд 16%, 2011 онд 14.2% болж буурсан байна.
- 2009 онд 14, 2010 онд 12 уурхай 2011 онд 19 уурхай шинээр ашиглалтад орсон. Эдгээр уурхайд 8700 ажлын байр шинээр бий болж уул уурхайн нийт 50 орчим мянган хүн ажиллаж байна.
- Хувиараа алт олборлогчдын эрх зүйн орчныг бүрдүүлсэн. Ингэснээр тэд Хуулийн хүрээнд ажиллаж, амьдарч,улсад татвар хураамж төлж нийгмийн халамжинд хамрагдах нөхцөл бүрдээд байна.
- Ашигт малтмалын нөөц ашигласаны төлбөрийн 56% нь хүний хөгжлийн санд, 24% нь орон нутгийн төсөвт, 20% нь тогтворжуулалтын санд төвлөрөөд байна.
- Дөргөн, Тайширын усан цахилгаан станц ашиглалтад орсноор Баруун бүсийн эрчим хүчний бие даасан сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэртэй болсон
- Улаанбаатар хот баригдах шинэ эх үүсвэр ТЭЦ-5 төслийн тендэрийг зарлаад байгаа бөгөөд үнэлгээний шатандаа явж байна.
- Хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар Өмнөговь аймгийн Ухаа худаг 18 МВт-ын цахилгаан станц 2011 оны 9-сард ашиглалтад орсон.
- Могойн голын нүүрсний уурхайг түшиглэн Завхан аймгийн Тэлмэн сумын нутагт 60 МВт-ын цахилгаан станц барих төр хувийн хэвшлийн түншлэлийн гэрээг байгуулж, барилга, угсралтын ажил эхлүүлсэн гэх мэт ажлуудыг амжилттай хийж гүйцэтгэсэн зэргийг дурдаж байлаа.
Д.Жаргал