Түймэр дөрвөн тэрбумын хохирол дагуулав

Хуучирсан мэдээ: 2012.05.23-нд нийтлэгдсэн

Түймэр дөрвөн тэрбумын хохирол дагуулав

Он гарсаар нийслэлийн хэмжээнд тав, орон нутагт 129 ой хээрийн түймрийн гэмт хэрэг бүртгэгджээ. Цагдаагийн алба хаагчид эдгээр хэргийг шалгаж, 45 түймрийн буруутныг олж, 72 түймэртэй холбоотой эрүүгийн хэрэг үүсгэн, есөн түймрийн хэргийг нэгтгэн шалгаж буй гэнэ.

Ой хээрийн түймрээр 117,641 га талбай шатсан бөгөөд одоогоор 134 түймрийн улмаас дөрвөн тэрбум гаруй төгрөгийн хохирол учирсныг тогтоожээ. Тэдгээрээс тав нь хил давж орж ирсэн, бусад нь хэн нэгний буруутай үйлдлээс үүдэн гарсан нь тогтоогдсон байна.

Д.БАЙГАЛЬ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж