Хуучирсан мэдээ: 2012.05.23-нд нийтлэгдсэн

“Камертон” хамтлаг анх 1995 оны зургадугаар сарын 24-нд байгуулагдахдаа Америкийн алдарт “Boyz II Men” хамтлаг шиг soul, R&B болон поп хөгжмийн төрлөөр дуулан гарч ирж байсан. Сонирхолтой ч гэмээр хувь тохиолоор 624 дугаартай “Камертон 2” шоуны оролцогч Б.Замбалгарав арван жилийн жаахан сурагч байхаасаа л “Камертон” хамтлагийг сонсч, “Boyz II Men” хамтлагийг шүтээнээ болгож, тэдэн шиг мундаг сайн дуучин болохыг мөрөөдсөөр ирсэн гэнэ.

“Камертон-2” шоуны эхний шатны шалгаруулалтад шүүгчдээс “маш сайн” гэсэн үнэлгээ авсан Б.Замбалгарав өчигдөр шоуны хоёрдугаар шатанд өрсөлдлөө. Тэрбээр Гавьяат жүжигчин, поп дива Т.Ариунаагийн “Зөвхөн тэр хайрандаа” дууг дуулах сугалаа таарсан ч өөрийнхөө найруулгаар өөрчилж, үнэхээр гайхалтай дуулалт үзүүлж чадсан юм. Зочин шүүгч Л.Тайванбат өөрийн эрхгүй “Т.Ариунаа биш, чи эхлээд дуулах ёстой байж” гэсэн бол “Камертон” хамтлагийн дуучин, шүүгч Л.Ган-Эрдэнэ нулимс мэлтэлзүүлэн суугаа нь харагдсан шүү.

Г.ДАША

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж