Эверестийг эзэлсэн С.Бат-Эрдэнэ зургаа илгээжээ

Хуучирсан мэдээ: 2012.05.23-нд нийтлэгдсэн

Эверестийг эзэлсэн С.Бат-Эрдэнэ зургаа илгээжээ

Дэлхийн дээвэр Эверестийг эзэлсэн Монголын гурав дахь уулчин С.Бат-Эрдэнэ торгон агшинд авахуулсан гэрэл зургаа илгээжээ. Дөрөвдүгээр сарын 8-нд эх орноосоо мордож, тавдугаар сарын 19-ний өглөө багийнхны хамт Эверестийн оргилд гарсан түүний авиралтыг хариуцаж буй “Монголия Экспедишн” компаниас энэхүү гэрэл зургийг бидэнд дамжууллаа.

С.Бат-Эрдэнэ “Everest North Cole International Expedition 2012” экспедицийн бүрэлдэхүүнд багтан, Канад, Испани, Балбын долоон уулчинтай хамт Түвдийн талаас авирсан юм. Тэрбээр Орхон аймгийн Уулын спортын холбооны тэргүүний алба хашдаг бөгөөд Монгол орныхоо өндөр цаст оргилуудад авирч байсны дээр Японы Фүжи уул, Европ тивийн ноён оргил Эльбруст 2010 онд авирч байжээ. Түүний Эверестийн оргилыг эзлэх түүхэн авиралтыг  “Эрдэнэт үйлдвэр” ХК, Орхон аймгийн ЗДТГ, “Эрдэнэт” үйлдвэрийн засвар угсралтын цех, “Хангарьд” клуб ажиллажээ.

Тэрбээр ирэх зургадугаар сарын эхээр эх орондоо ирэх юм байна.

С.Цэлмэг
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж