Либерал намын даргын өөрчлөлтийг бүртгэжээ

Хуучирсан мэдээ: 2012.05.23-нд нийтлэгдсэн

Либерал намын даргын өөрчлөлтийг бүртгэжээ

Улсын Дээд шүүх Монголын Либерал намын даргын өөрчлөлтийг улсын бүртгэлд тусгуулах тухай тус намын хүсэлтийг өчигдөр /V.22/ хянан хэлэлцжээ. Монголын Либерал намын Удирдах зөвлөлийн тавдугаар сарын 13-ны өдрийн хуралдаанаас Монголын Либерал намын даргаар Б.Дашзэвэгийг, нарийн бичгийн даргаар н.Цогтбаатар нарыг баталж, эдгээр өөрчлөлтийг бүртгэлд тусгуулахаар шүүхэд хүсэлт гаргасан байна. Монголын Либерал намын дарга, нарийн бичгийн даргыг өөрчилсөн өөрчлөлтүүдийг хуульд нийцэж байна хэмээн Улсын Дээд шүүх үзэж, улсын бүртгэлд тусгахаар шийдвэрлэсэн байна.

Д.ЖАРГАЛ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж