Хуучирсан мэдээ: 2012.05.23-нд нийтлэгдсэн

Засгийн газар болон бусад эрх бүхий этгээдээс гаргасан өрийн бичиг /бонд/, компанийн бүх төрлийн хувьцаа, компанийн гаргасан, эсвэл гаргахаар санал болгож буй хувьцааг худалдах, худалдан авах эрхийн бичиг, хөрөнгө оруулалтын сангийн хувьцаа зэргийг нийтэд нь үнэт цаас гэж нэрлэдэг. Өөрөөр хэлбэл үнэт цаас гэдэг нь таныг тодорхой хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн юм уу зээл олгосон гэдгийг гэрчлэх баримт юм. Үнэт цаас нь банкны хадгаламжийг бодвол ашиг,  эсрдлийн түвшин нь харьцангуй өндөр байдаг бөгөөд худалдах, бэлэглэх зэргээр бусдад шилжүүлэх боломжтой байдгаараа онцлогтой.

Манай улсын үнэт цаасны зах зээл дээр бонд болон хувьцаа гэсэн хоёр төрлийн үнэт цаас арилжаалагдаж байна.

Үнэт цаасны төрөл



Үнэт цаасны зах зээл

Үнэт цаасны бүх төрлийн гүйлгээ арилжаа, түүгээр дамжин хөрөнгө оруулах, санхүүгийн эх үүсвэр бүрдүүлэх үйл ажиллагаа явагддаг зах зээлийг үнэт цаасны зах зээл гэнэ. Үнэт цаасны зах зээл дээр явагдаж байгаа үйл ажиллагааг дараах үе шатуудад хувааж болно. Үүнд:

1. Үнэт цаас гаргах: Энэ шатанд хөрөнгө оруулалтын төсөл боловсруулах, үнэт цаас гаргах, бүртгүүлэх үйл ажиллагаа хамаарна.

2. Үнэт цаасыг байршуулах: Энэ нь бүртгүүлсэн үнэт цаасаа андеррайтерт худалдах болон брокер, диллерийн пүүсүүдэд тараах үйл ажиллагаа юм.

3. Үнэт цаасны арилжаа: Энэ үе шатанд үнэт цаасыг худалдах, худалдан авах, бусдад шилжүүлэх гэх мэт үнэт цаасны арилжаа, хөдөлгөөн тасралтгүй явагддаг.

Брокерийн үйл ажиллагаа гэж үнэт цаасыг зах зээл дээр бусдын нэрийн өмнөөс үнэт цаасыг зуучлан худалдах, худалдан авах ажиллагааг хэлнэ.

Диллерийн үйл ажиллагаа гэж үнэт цаасны зах зээл дээр ашиг олох зорилгоор үнэт цаасыг өөрийн хөрөнгөөр худалдан авах, худалдах, арилжих ажиллагааг хэлнэ.

Андеррайтертын үйл ажилллагаа гэж
үнэт цаас гаргагчтай байгуулсан гэрээний дагуу гаргаж буй үнэт цаасны тухай танилцуулга бэлтгэх, шинээр болон нэмж гаргаж байгаа үнэт цаасыг бүгдийг буюу өшөө тодорхой хэсгийг худалдан авах, худалдах эсхүл үнэт цаас гаргагчийн нэрийн өмнөөс үнэт цаасыг нь нийтэд санал болгон арилжих ажиллагааг хэлнэ.

 Үнэт цаас гаргах үйл ажиллагааг үнэт цаасны эмисс гэнэ. Үнэт цаасыг гаргах эрх бүхий байгууллагууд нь Загийн газар, орон нутгийн засаг захиргаа, аж ахуйн нэгж байгууллага байдаг. Эдгээр нь өөрсдийн зорилгоосоо хамаарч өөр өөр төрлийн үнэт цаас гаргана. Үнэт цаасыг хэд хэдэн зорилгоор гаргана.

Үнэт цаас гаргах зорилго

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж