
Харилцаа, холбооны зохицуулах хороо, Сонгуулийн ерөнхий хорооноос хамтран баталсан журмын дагуу зөвхөн агаарын долгион ашиглан үйл ажиллагаа явуулдаг телевизүүд сонгуулийн сурталчилгаа дамжуулах болж байгаа юм. Ингэснээр бусад кабелийн болон арилжааны 14 телевиүийн эрх ашгийг хөндөөд зогсохгүй, ард түмний сонголтод нөлөөлөх гэсэн оролдлого гэж үзэж буйгаа дээрх хүмүүс илэрхийлсэн юм. Мөн тэдний зүгээс сонгуулийн сурталчилгааны тэгш бус байдал болон хувьдаа телевизтэй нэр дэвшигчид бусдыгаа шахаж байна гэж үзэж байгаа ажээ.
У.Уранцэцэг