Шатахуунд хэмнэлттэй, жижиг загварын машинаараа алдартай Mini компани алдартай загварын ордоны загвар зохион бүтээгч нартай хамтран өөрийн загвараа гаргадаг уламжлалтай. Энэ удаад Италийн алдарт Vogue сэтгүүлийн эрхлэгч Franca Sozzani-тай хамтран Mini Roadster нэртэй загвараа гаргалаа.
Mini Roadster нь гоёмсог ягаан өнгөтэй, цэцгэн хээгээр чимэглэсэн чамин загвартай болжээ.
Энэхүү машиныг ХДХВ/ДОХ-ын эсрэг хандивын арга хэмжээнд зориулан дуудлагаар худалдсан ба 54 мянган еврогийн үнэ хүрч зарагдсан байна.
Н.НАРАН