“Сэрсэн зууны түүх” сонсдог ном гарлаа

Хуучирсан мэдээ: 2012.05.23-нд нийтлэгдсэн

“Сэрсэн зууны түүх” сонсдог ном гарлаа

МҮОНТ-ээс ХХ зууны түүхийг ирээдүй хойч үедээ өвлүүлэн үлдээх, таниулан сурталчлах зорилгоор өнгөрсөн зуун жилийн түүхийг “Тусгаар тогтнолын  үнэтэй чөлөөлөх дайн”, “Дэлхийд зөвшөөрөгдсөн Монгол”, “Эсгий туургатны энхийн хэл Юмжаагийн Цэдэнбал”, “Ардчилалын замд” зэрэг 18 бүлэг 62 хэсгээс бүрдсэн  “Сэрсэн зууны түүх” нэртэй сонсдог хос цомгийг худалдаанд гаргажээ.  Энэхүү цомогт  өнгөрсөн зуны түүхийг судалсан мэргэжлийн  түүхчидтэй  хамтран ажиллаж, монголчууд ХХ зуунд хэрхэн аж төрж, эрх чөлөө тусгаар тогтнолынхоо төлөө яаж тэмцэж, бүх нийтээрээ бичиг үсэгт суралцах, эрэгтэй эмэгтэй хүн тэгш эрхтэй байх анхны үндсэн хууль, шашин шүтлэг болон хэвлэн нийтлэх эрх чөлөөний талаар гээд олон зүйлийн тухай цэгцтэй мэдээллийг оруулснаараа онцлог бүтээл болжээ. Цомгоос олсон ашгийг МҮОНТ-ийн “Монгол улс  ХХ зуун жил” төслийн нэгэн хэсэг болж буй “Сэрсэн зууны түүх” хэмээх 25 ангит баримтат киноны зардалд хандив болгох юм байна. Үнийн тухайд 25 мянган төгрөг ажээ.

Г.Даша

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж