Өвөрхангай аймгийн Хархорин сум Улсын тэргүүний сумаар шалгарч, өргөмжлөл, зуун сая төгрөгийн мөнгөн шагнал хүртжээ. Шагнал гардуулах ёслолын ажиллагаа тавдугаар сарын 22-нд болж, Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх н.Чинзориг, Өвөрхангай аймгийн Засаг дарга Б.Тогтохсүрэн болон Хархорин сумын үе үеийн Засаг дарга нар, албаны хүмүүс оролцжээ. Энэ үеэр тус сумын талаарх түүхийн баримт бүхий гэрэл зургийн үзэсгэлэнг гаргасан байна.
Э.Сараа