
Монголын нэрийг Азийн чихэнд дуурсгаж байгаа цөөхөн загвар өмсөгчдийн нэг нь Л.Гэгээ юм. Тэрбээр мөн саяхан Singtel буюу Сингапурын хамгийн том үүрэн утасны корпорацийн сурталчилгаанд тоглосон байна. Л.Гэгээ өмнө нь АНУ, Англи, Японы загварын агентлагуудад гэрээгээр ажиллаж байсан арван жилийн туршлагатай загвар өмсөгч бөгөөд “Гоёл” наадмын сүүлийн хоёр жилийн гадаад харилцааны хэсгийг хариуцан, япон болон сингапур загвар зохион бүтээгчдийг урьж оролцуулах, тус наадмыг олон улсын жишигт хүргэх ажлыг гардан зохион байгуулж байжээ.
Киног ЭНД дарж үзнэ үү.
М.УРИН