
-Ямар учраас УИХ-ын сонгуульд өрсөлдөхөөс татгалзах шийдвэр гаргав?
-Өчигдөр болсон ИЗНН-ын Үндэсний зөвлөлийн хурлаар УИХ-ын 2012 оны сонгуульд нэр дэвшихээс татгалзаж буйгаа намын нөхдөдөө хэлсэн. Энэ бол цэвэр хувь хүний сонголт. Далд бодлого, хар санаа, ямар ч асуудал байхгүй. Би улс төрийн намын хүрээний үйл ажиллагаанаас илүү үндэсний, өргөн хүрээний үйл ажиллагаа явуулахаар шийдсэн.
-Намын гишүүд таны шийдвэрийг хэрхэн хүлээж авсан бэ?
-Үндэсний зөвлөлийн хурлын үеэр би “нэр дэвшихгүй” гэж, намайг дэвшүүлнэ гэж нэлээд асуудал үүслээ. Намайг байхгүйд манай намын гишүүд алзахгүй болов уу. Энэ удаагийн УИХ-ын сонгуульд манай намаас маш олон чадалтай, чадвартай хүмүүс нэр дэвшиж байгаа юм.