ИЗНН-аас УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид тодорлоо

Хуучирсан мэдээ: 2012.05.23-нд нийтлэгдсэн

ИЗНН-аас УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид тодорлоо

Иргэний Зориг Ногоон намын Үндэсний
хорооны  хурал өчигдөр болж, УИХ-ын 2012 оны сонгуульд нэр дэвшигчдээ
тодруулсан байна. Харин тус намын дарга Д.Энхбат өөрийн хүсэлтээр ирэх
сонгуулиас нэрээ татжээ. Нэр дэвшигчдэд батламж гардуулах ёслол өнөөдөр
морин цагт “Blue Sky” төвд боллоо. Энэ үеэр ИЗНН-ын дарга С.Оюунаас цөөн асуултад хариулт авлаа.

-ИЗНН-аас УИХ-д хэдэн хүн дэвшин өрсөлдөх вэ?

-ИЗНН
Үндэсний зөвлөлийн хуралдаанаар ирэх УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдээ
тодрууллаа. Манай намаас жагсаалтаар 28, тойргуудаас 40 гаруй хүмүүс нэр
дэвшиж байгаа. Ширүүн өрсөлдөөн дундаас эдгээр нэр дэвшигчид маань
тодорсон. Эдгээр хүмүүс туршлагатай, эрмэлзлэлтэй, чадвартай залуучууд
эмэгтэйчүүд, чадалтай хүмүүс нэр дэвшсэн.

-Мөрийн хөтөлбөрийн тухайд?

-Бид
мөрийн хөтөлбөрөө “Амьдрал” гэж нэрлэсэн. Учир нь өрх гэрийн, хувь
хүний амьдралд зориулсан мөрийн хөтөлбөр боловсруулсан юм. Үүнд  хувь
хүний амьдралыг хэрхэн сажруулах, ИЗНН-ын нэр дэвшигчид УИХ-д нэр
дэвшсэнээр ямар өөрчлөлтүүд бий болох вэ гэдгийг энгийнээр, ойлгомжтой
тусгаж өгсөн байгаа. Мөрийн хөтөлбөр маань 40-өөд хуудас байгаа. Дотроо
“Хотын амьдрал”, “Хөдөөгийн амьдрал”, “Хувь хүний амьрал”, “Улс орны
амьрал” гэх мэт бүлэгтэй. Өрх толгойлсон, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн
төлөө хийх ажлууд, ажлын байр бий болгох зэрэг асуудлыг илүү тусгасан.
Байгаль орчныг хамгаалах асуудлыг нэгдүгээрт тавьсан. Энэ зуунд эдийн
засаг чухал зүйл. Гэхдээ эдийн засгийг хөгжүүлэх, ажлын байр бий
болгохдоо  байгаль орчны хамгаалах, халгүй бодлого нэгдүгээрт тавих
ёстой гэсэн бодлого барьж байгаа юм.

ИЗНН-ын Монгол Улсын Их Хурлын 2012 оны сонгуульд намын жагсаалтаар нэр дэвшигчдийн жагсаалт:



ИЗНН-ын Монгол Улсын Их Хурлын 2012 оны сонгуульд тойрогт нэр дэвшигчдийн жагсаалт:

Тойрог

Нэр дэвшигчийн эцэг /эх/-ийн болон
өөрийн нэр

Нас

Хүйс

Ажил, албан тушаал

1-р
тойрог

Архангай

Тогоочын Наранцэцэг

58

Эм

“Ногоон шуудан” сонины эрхлэгч, “Цөлжилтын эсрэг
сан”-ын тэргүүн

Ж.Хүрэлбаатар

35

эр

ИЗНН-ын ҮХ-ны гишүүн

2-р
тойрог

Баян-Өлгий

Хаватын Баяддолдой

53

Эр

“Бүргэд хайрхан” ХХК-ийн захирал

Сахайн Бакытхан

 

Эр

Бэлтгэл хурандаа

3-р
тойрог

Баянхонгор

Ёндонгийн Нандинцэцэг

29

Эм

“Миний компьютер”сэтгүүлийн эрхлэгч

Сандуйн Батбаатар

40

Эр

 

“Иргэдийн Шударга шүүх” ТББ-ын  Тэргүүн

ИЗНН-ын Улс төрийн зөвлөлийн гишүүн, “Орчлонгын
бурхад” ХХК захирал

4-р
тойрог

Булган

Цэнд-Аюушийн Буянзаяа

40

Эр

“Чөлөөт Монгол” ХХК-ийн Захирал

5-р
тойрог

Говь-Алтай

Лүндэгийн Нямдорж

49

Эр

ИЗНН-ын УТЗ-ийн гишүүн,  “Буудайн зам” ХХК захирал

6-р
тойрог

Дорноговь,
Говьсүмбэр

Батдэлгэр

 

 

 

7-р
тойрог

Дорнод

Лувсангын Оюунцэцэг

55

эм

ИЗНН-ын ҮХ-ний гишүүн ОХ-ний Буриад улсын Соёлын
гавъяат зүтгэлтэн

Санжмятавын Отгонбаатар

 

 

“Дорнод нутаг сан”-ийн Тэргүүн

8-р
тойрог

Дундговь

 

 

 

 

9-р
тойрог

Завхан

Цэрэндоржын Төмөрхуяг

48

Эр

ИЗНН-ын Завхан аймгийн НХ-ны дарга, “Арбет”
ХХК-ийн дэд Захирал 

Тэгшжаргалын Эрдэнэчимэг

43

эм

ИЗНН-ын Гадаад харилцааны Бодлогын Хорооны НБД,
“Монголын байгаль ба хүрээлэн буй орчин” ХХК-ийн захирал

10-р
тойрог

Өвөрхангай

 

 

 

 

Бямбаагын Мөнх-Алдар

41

Эр

“Иргэдийн Шударга шүүх” ТББ-ын Гүйцэтгэх Захирал,
Ноос ноолуур бэлтгэн нийлүүлэгчдийн холбооны тэргүүн

11-р
тойрог

Өмнөговь

 

Гонгорын Гансүх

54

Эр

COCO NET” ТББ-ын тэргүүн

12-р
тойрог

Сүхбаатар

 

Балдандоржийн Буд

47

Эр

“Очир- Од Эрдэс” ХХК-ийн захирал

13-р
тойрог

Сэлэнгэ

 

Гонгоржавын Ганбат

39

эр

ИЗНН-ын ХЭГ-ын дарга

Пунцагийн Баянжаргал

 

 

 

ИЗНН-ын ҮХ-ны гишүүн, Их эмч

14-р
тойрог

Төв

 

Лхагваагийн  Мөнхсайхан

49

Эр

ИЗНН-ын Аюулгүй байдал, Гадаад Бодлогын Хорооны
НБД, Өмгөөлөгч,  Хууль зүйн ухааны
доктор

Уртбаярын Хүрэлбаатар

49

Эр

“ЭЭЛЭЭХҮҮ” ХХК-ийн Захирал

15-р
тойрог

Увс

 

Бираагийн Бат-Эрдэнэ

 

 

ИЗНН-ын Орхон аймгийн НХ-ны дарга

Гончигийн Чулуунбат

 

Эр

Улс Төрийн Боловсролын
Академийн  Багш                                                    

16-р
тойрог

Ховд

Тунгаа, Хүдэрчулуун

50

Эр

ИЗНН-ын Ховд аймгийн НХ-ны дарга

Лхагвын Алтанхуяг

42

Эр

ИЗНН-ын Баянгол дүүргийн  Дэд дарга, их эмч

17-р
тойрог

Хөвсгөл

Баянбилэгийн Дүгэржав

 

 

Эр

Байгаль хамгаалах “Гачуурт” холбооны Тэргүүн

Гүржавын Батпүрэв

 

 

 

“Гурван Аварга” сангийн Тэргүүн

18-р
тойрог

Хэнтий

Сандуйн  Жаргал

 

Эр

Хэнтий аймгийн ИТХ-ын Тэргүүлэгч

Бямбасүрэнгийн  Хүдэрян

43

Эр

“Хэт” ХХК-ийн Дэд Захирал

19-р
тойрог

Дархан-Уул

Цанжидийн  Ширэндэв

 

44

 

Эр

 

Монголын Байгал Орчны Иргэний Зөвлөлийн Удирдах
Зөвлөлийн гишүүн

 

 

 

 

20-р
тойрог

Орхон

 

Дашзэвэгийн

Алтанхуяг

35

Эр

“Зэс-Эрдэнэ” ХХК-ийн Захирал

Мэжиддорж

Батцоож

48

Эр

Орхон аймгийн ҮЭ-ийн Холбооны дарга

21-р
тойрог

Хан-Уул

Багахангай

Багануур

 

Чулуунбатын Энхтуяа

50

Эм

ИЗНН-ын ХЭГ-ын НБД

Эрдэнэчимэгийн Сугар

 

 

 

 ИЗНН-ын
УТЗ-ийн гишүүн,“Тав” ХК-ийн Ерөнхий менежер

22-р
тойрог

Баянзүрх

Налайх

Зоригийн Алтай

53

Эр

УИХ-ын гишүүн

Эрдэнэчулууны Зоригт

 

44

 

Эр

 

МУ-ын Ерөнхийлөгчийн Амьдрах орчин, Байгаль  Орчны Зөвлөх

Ринзааны Булгамаа

34

Эм

Их Засаг Олон Улсын  Их сургуулийн сургалт
эрхэлсэн захирал.

23-р
тойрог

Сүхбаатар

 

Чимидийн Базар

 

 

Сэтгүүлч, Доктор   

Даваасамбуугийн Баттулга

46

Эр

“Монзол” ХХК-ийн Хуульч

24-р
тойрог

Чингэлтэй

Дагвадоржын Уламбаяр

41

Эр

Улс төр менежментийн Академийн Захирал

Төрбатын  Алтаншагай

33

Эр

Сэтгүүлч, “ТВ 8” телевизийн Захирлын Зөвлөх

25-р
тойрог

Баянгол
дүүрэг

Маамхүүгийн Энхтайван

49

Эр

“Русская гимназия” сургуулийн Ерөнхий Захирал  

Баатарын Туул

41

Эм

УИХ дахь ИЗНН-ын ажлын албаны референт, “Шинэ
бодлого хүрээлэн” ТББ-н хуульч 

26-р тойрог  Сонгино-Хайрхан

Хадбаатарын Бат-Ялалт 

 

 

эр

ИЗНН-ын Дэд дарга, “Иргэдийн Шударга шүүх”
ТББ-ын Тэргүүн

Шаравын Пүрэвсүрэн

55

эр

“Ногоон загалмай Нийгэмлэг” ТББ-ын Тэргүүн

Нямцэвээн

 

 

“Хүчит Зам” ХХК-ийн Захирал

МОНГОЛЧУУД АА! ЭХ ОРОНДОО ЭЗЭН НЬ БОЛЖ, ЭРҮҮЛ САЙХАН АМЬДАРЦГААЯ.


ИРГЭНИЙ ЗОРИГ НОГООН НАМ


2012 оны 05 дугаар сарын 23


Д.ЖАРГАЛСҮРЭН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж