Говь-Алтай-Баянхонгорын замын ажил 60 хувьтай байна

Хуучирсан мэдээ: 2012.05.23-нд нийтлэгдсэн

Говь-Алтай-Баянхонгорын замын ажил 60 хувьтай байна

Говь-Алтайгаас Баянхонгор чиглэлийн 128 км замыг арваннэгдүгээр сард ашиглалтад хүлээлгэж өгөхөөр БНХАУ-ын “Шинжан шин фа” ХХК ажлаа эхлүүлээд байгаа гэнэ. Уг замын ажил өнөөдрийн байдлаар 60 хувийн гүйцэтгэлтэй яваа аж. Мөн тус компани зам барилгын ажлынхаа  хүрээнд Говь-Алтай аймгийн төвөөр дайрч өнгөрөх дөрвөн км замыг шинэчлэх ажлыг гүйцэтгэхээр өнгөрсөн долоо хоногт нээлтээ хийжээ. Дөрвөн км замыг шинэчлэн засварлах ажлыг ирэх сарын 20 гэхэд дуусгах төлөвлөгөөтэй ажиллаж байгаа бөгөөд замын трансыг сэргээх, далан барих, үерээс хамгаалах байгууламж барих зэрэг ажлыг давхар хийх  юм байна.

Э.Сараа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж