Иран, Азербайжаны харилцаа муудлаа

Хуучирсан мэдээ: 2012.05.23-нд нийтлэгдсэн

Иран, Азербайжаны харилцаа муудлаа

Иран улс Азербайжанд суух Элчин сайдаа эргүүлэн татлаа.

Баку дахь Ираны элчин сайдын яамны өмнө болсон эсэргүүцлийн жагсаалын
үеэр Ираны шашны тэргүүн, аятолла Али Хаменийг гутаан доромжилсон хэмээн
Тегеран дээрх шийдвэрийг гаргажээ.

Жагсаалд Азербайжаны сөрөг хүчнийхэн болон гадаадад амьдардаг иргэдийн
эрх ашгийг хамгаалдаг байгууллагын төлөөлөгчид оролцсон байна.

Тэд Иран дахь азербайжан иргэдийн эрх зөрчигдөж байгааг эсэргүүцэж,
Ираны Ерөнхийлөгч Махмуд Ахмадинежад, аятолла Али Хамени нарыг
шүүмжилжээ.

Ираны хүн амын 16 хувь нь азербайжан үндэстэн байдаг ажээ. Сүүлийн үед
хоёр улсын харилцаа хурцдаад байгаа юм. Бакугийн эрх баригчид Тегераныг
алан хядлагад буруутгаж, Иран Азербайжаныг Израилийн тагнуулын албатай
хамтран ажиллаж байна хэмээн үзэж байгаа юм.

Н.Мөнхжин
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж